# Хүн улсын соёлын өвийн түүчээ **Published by:** [The Haru](https://paragraph.com/@the-haru/) **Published on:** 2022-04-29 **URL:** https://paragraph.com/@the-haru/ZuLeC0lNfAEdInChJWI6 ## Content Хос Мөнгөн Луу Цул мөнгөөр цутгаж хийсэн алтан шармал луу. Уг мөнгөн лууг урлахдаа монгол тайга нохойтой адил бие галбиртай, толгойг хүзүүгээрээ эргэж хойш харсан байдалтай дүрсэлжээ. Зураг 1 Хүннүгийн үе (МЭӨ 206 - 220) Архангай аймаг, Балгасын тал, Гол мод-2, Язгууртны 189-р булш Хүрэл, баганы бэхэлгээ чимэглэл Мухлаг тэрэгний бүхээгний босоо багана мод голоор нь орж илүү бат бөх бэхлэгдэх зориулалттай бололтой. 4 тал бүрд их биеийг зүүн болон баруун хандуулсан нэг эвэртэй бар толгойтой луу хүзүүтэй дөрвөн хөлтэй урд хоёр хөлийн дээд хэсэгт жижиг далавчтай урт сүүлтэй хүчирхэг бэлгэдлийн амьтанг үүлэн дунд дөрвөн өөр зохиомжтойгоор дүрсэлжээ. Зураг 2 Хүннүгийн үе (МЭӨ 206 - 220) Зураг 3 Хүннүгийн үе (МЭӨ 206 - 220) Архангай аймаг, Балгасын тал, Гол мод-2, Язгууртны 1-р булш Билигт гөрөөсөн дүрст мөнгөн хударганы чимэглэл (зураглал) Зураг 4 Хүннүгийн үе (МЭӨ 206 - 220) Архангай аймаг, Балгасын тал, Гол мод-1, Язгууртны 10-р булш Билигт ямааны дүрст мөнгөн хударганы чимэглэл Зураг 5 Хүннүгийн үе (МЭӨ 206 - 220) Архангай аймаг, Балгасын тал, Гол мод-1, Язгууртны 10-р булш Та бэлэн үү? http://b3rs.mn/ ## Publication Information - [The Haru](https://paragraph.com/@the-haru/): Publication homepage - [All Posts](https://paragraph.com/@the-haru/): More posts from this publication - [RSS Feed](https://api.paragraph.com/blogs/rss/@the-haru): Subscribe to updates