Зөвшилцөл гэсэн үү дээ?

Сүүлийн үед блокчэйн, криптовалют гэсэн тренд дунд толгой эргэж энэ ертөнц тэр чигтээ солиорчихоогүй байгаа гэлтэй хэмээн эргэлзээ төрөх шиг. Криптовалют, nft зэрэг дижитал хөрөнгүүдийг блокчэйнээс ангид орхиж блокчэйн бидэнд юу санал болгож буйг сонирхоод үзэх үү?

Хүний нийгмийн харилцаанд алхам тутамд тулгардаг нэг ярвигтай асуудал бол “зөвшилцөл” буюу нэгдсэн хамтын шийдвэр гаргах. Зөвшилцөлд хүрэх тийм хэцүү гэж үү? гэж хөнгөхөн эргэлзэж болох ч, тогтоод бодоод үзвэл тийм ч амархан биш гэдгийг харуулах гэж хичээе.

Хүн өдөр тутамдаа олон сонголтуудыг хийдэг ч тэдгээр нь ихэвчлэн анзаарагддагүй. Учир нь тэдгээр сонголтууд дадал зуршил зэрэг ухамсарлах шаардлагагүйгээр хүндрэлгүй хэрэгждэг. Харин хоёр ба түүнээс дээш хүмүүс нийлээд ямар нэг сонголт хийх болох үед асуудал рационал болж хувирдаг. Хамтдаа “хамгийн бага алдагдалтай, хамгийн их ашигтай” (тоглоомын онол дээр минимакс шийд гэж хэлдэг) байж болох сонголтыг хийх гэж зорьдогч хүн бүрийн хувьд ашиг, алдагдалын мэдрэмж ондоо шүү дээ. Бодит амьдрал дээр хамтын шийдвэрүүд ихэвчлэн ямар нэг давуу хүчтэй оролцогчын нөлөөн дор шийдэгддэг. Тохиолдол бүр дээр хүчний тухай ойлголт нь өөр өөр байж болно. (хүч: гоо сайхан, хөрөнгө, оюун ухаан, бяр тэнхээ….) Ямар нэг хүчний нөлөөнд тогтсон зөвшилцөл нь ихэвчлэн минимакс байж чадахгүй нь илэрхий. Иймэрхүү нөлөөн дор үүссэн зөвшилцөл, эсвэл зөвшилцөлд хүрч чадахгүй байх тохиолдлыг зохицуулалтын доголдол гэж нэрлэдэг.

Зөвшилцөлд хүрэх гэсэн нэгж саналын сонголтыг бусдын нөлөөнөөс ангид байлгахын тулд сонголтыг сонгогчоос нь тусгаарладаг. Ингэснээр оролцогч сонголтоо илчилж болох ч, сонголт оролцогчыг илчлэхгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлдэг: нууц санал хураалт эсвэл нэргүй саналын хуудас. Бодит амьдрал дахь дээрх төрлийн зохицуулалтууд сэтгэлзүйн болон холбогдохуйц ул мөрүүдийн (саналын хугацааны) улмаас найдвартай хэрэгждэг гэдэгт итгэх хэцүү.

Блокчэйныг өгөгдөл хадгалах нэг хэлбэр гэж товчхон ойлгоод буй ч , блокчэйнээр зөвшилцдөг, хүрч чаддаг зөвшилцөл дээрхээс шинж чанарын хувьд онцгой. Хамгийн эхэнд энэ нь амьд , аюулгүй чанартай байхыг эрмэлздэг. Амьд гэдэг нь байнга зөвшилцөлд хүрч чадахуйц чанарыг хэлж буй бөгөөд аюулгүй гэдэг нь саналын эрхийн тодорхой босготойгоор зөвшилцөл манипуляцид өртөхгүй гэсэн үг (PoW - 51%> , BFT PoS 3/2 >). Өөр нэг шинж нь энд “нэгж бие хүн - нэг санал” бус өөр материаллаг нэгж нөөцүүд нэг саналын эрхийг төлөөлдөг (cpu чадал, санах ой, хөрөнгө г.м). Хэдийгээр материаллаг нөөцүүд саналыг төлөөлж буй ч тэдгээр нь хувь хүмүүсийн эзэмшилд буй.

Блокчэйны амьд аюулгүй шинж чанарыг бодит амьдрал дээрх хамтын шийдвэр гаргалтуудад ашигладаг болохыг хувьдаа тэсэн ядан хүлээж байна. Буруу дарчихлаа гээд буцаах боломжгүй, хэн ч өөрчилж нөлөөлж чадахгүй, орон зайн хамааралгүйгээр хэрэгжих тийм зөвшилцөл.