Крипто ертөнц дэхь шинэ тренд "Web3" нь урт хугацаанд хэний ч зогсоож чадашгүй хүч юм.
Крис Диксон (a16z VC-ийн ерөнхий түнш) үүнийг "хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн эзэмшдэг, токеноор зохион байгуулсан интернет" гэж тодорхойлсон. Эшита товчоор: Вэб1 -> Вэб2 -> Вэб3 ийн хувьслыг Унших -> Унших-Бичих -> Унших-Бичих-Өмчлөх гэж тодорхойлсон. Таны сонгох товчлолоос үл хамааран хэрэглэгчдийн өмчит эдийн засгийн загвар нь урт хугацаанд монополист эзэмшлийн эдийн засгийг давах нь ойлгомжтой мэт санагдаж магадгүй юм.
Ингэж төсөөлөе маш олон залуучууд байр түрээсэлж амьдарцгааж байгаад, ингэж хамаг мөнгөө түрээсэнд явуулж хэзээ бид өөрсдийн байртай болох юм бэ? гэцгээгээд бүгдээрээ нийлээд байшин барьчихая, мянгуулаа, арван мянгуулаа түрээсээ нийлүүлж байгаад залуусийн хороолол барьчихая гэж тохирцгоож л дээ. Энэ түүх дээрх түрээслүүлэгчид бол веб2 нийлүүлэгчид, харин түрээслэгч залуус нь веб 3 луу шилжиж буй үеийнхэн. Харин тэд залуусийн хороололоо барьж чадах болов уу? Үүний тулд мэдээж оролцогчид бүгд веб 3 эсвэл блокчэйний техникал мэдлэгтэй болох шаардлагатай.
Бидний харж буй гайхалтай боломжууд алхам тутамд амьдрал дээр үр ашигтай зөв үр дүнгүүдийг, сайн өөрчлөлтүүдийг авчрахийг хэзээ болтол хүлээх вэ? Энэ өөрчлөлт нь зайлшгүй бөгөөд зогсоож дийлшгүй. Сөрөх хүч нь мэдээж хуучин хүнд, консарватив үзэлүүд бас олон нийтэд танил бус технологийн зарим бэрхшээлүүд. Гэсэн ч шинэ зүйлс үргэлж хуучныг сольж орвонгоор нь эргүүлж хуучин нь бидний носталгик дурсамж болон үлддэг шүү дээ.
