Хүн улсын соёлын өвийн түүчээ

"Тэнгэр язгууртай, цорын ганц, хүчирхэг" бэрс дүрээр Өнөө цагт ВЕБ 3.0 шилжилтийг ашиглан NFT, Metaverse ертөнцөд түүх, өв соёлоо таниулах гүүрийг хамтдаа бүтээх нь бидний гол зорилго юм.

ИРВЭСИЙН ДҮРСТ ДҮГРЭГ ХЭЛБЭРИЙН АЛТАН ЧИМЭГЛЭЛ

Бэрс: Монголчууд бэрс гэдэг энэ байгаль дээр байхгүй бэлгэдлийн хүчирхэг амьтныг уг дугуй алтан чимэглэл дээр дүрсэлсэн байдлаар төсөөлөн оюун санаандаа бий болгожээ. Энэ алтан чимэглэл 13 см дугуй голтой, ганц эвэрт, архирч буй ирвэс толгойтой, луу хүзүүтэй, бар хөлтэй дэлхийн хамгийн хүчирхэг амьтдын бие, хөлтэй дүрсэлсэн ба хоёр хөл нь зогсож буй, хоёр хөлөө сойж дээш татсан байдалтай байна.

Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 
Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 

БИЛИГТ ЯМААНЫ ДҮРСТ МӨНГӨН ХУДАРГАНЫ ЧИМЭГЛЭЛ

Билигт ямаа: Мушгиа зууван хэлбэртэй суурин дээр 18см урттай, хамгийн өргөн хэсгээрээ 6.5см, нарийн хэсэгтээ 5см өргөн. Нэг эвэрт ямааг, үүлэн хээний дунд зүүн урд хөл, баруун хойд хөлөөрөө тулж гишгэн, баруун урд хөл, зүүн хойт хөлөө дээш сойн, зүүн тийш харан зогсож буй ямааг уран сайхан дүрсэлсэн. Ямааны сахал, зогдор,хаа, гуяны булчинг товойлгон тод дүрслэн харуулсан. Эврийн үзүүүрийг угалзлуулан эргүүлж, эврийн угаас таван үеийг товойлгон гаргасан байна.

Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 
Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 

ХӨМӨЛДРӨГНИЙ ТОМ ДУГУЙ ЧИМЭГ

Мөнгөөр хөөлгөж урласан дугуй хэлбэртэй мөнгөн чимэглэлийн голд баруун болон зүүн хажуугаараа хандсан тус бүрт нэг бэлгэт гөрөөсийг дүрсэлжээ. Бэлгэт гөрөөсний дүрийг бүтээхдээ зантгар толгой, бахим булчинлаг бие цогцостой, дөлгөөн амгалан харц бүхий нүдтэйгээр үүлэн дунд зогсож буйгаар урлажээ. Үүлэн дунд зүүн хажуугаараа хандсан бэлгэт гөрөөс зүүн урд болон баруун хойд хөл дээрээ зогсож үлдсэн хоёр хөлийг, борвины үеэр нугалан дээш хагас өргөж сойсон, харин баруун хажуугаараа хандсан бэлгэт гөрөөс баруун урд болон зүүн хойд хөл дээрээ зогсож үлдсэн хоёр хөлийг борвины үеэр нугалан дээш хагас өргөсөн байдалтай бөгөөд цавинд эрэгчин амьтан болохыг маш тодорхой илтгэсэн сэлдийг тод дүрслэхийн зэрэгцээ хааны орчимд уран гоёмсог даль жигүүртэй урлажээ. Мөнгөн чимэглэлийн дугуй голч дунджаар 11см.

Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 
Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 

ДҮГЭРЭГ ХЭЛБЭРИЙН БИЛИГТ ГӨРӨӨСНИЙ ДҮРСТ МӨНГӨН ЧИМЭГЛЭЛ-1

Энэхүү дугуй мөнгөн чимэглэл дээр зүүн тийш хараад баруун урд хөл, зүүн хойд хөлөө дээш сойн, зүүн урд хөл, баруун хойд хөлөөрөө газар тулан зогсож буй ганц эвэрт гөрөөсийг толгойгоо гэдийлгэсэн байдалтай гөрөөсийг маш уран гоё дүрсэлжээ. Гөрөөсний шанаа, хүзүү, цээж нь зогдортой болохыг харуулж, хаа, гуяны булчинг товойлгон урлажээ. Хойд хоёр хөлний завсараар сүүлний үзүүрийн хялгасыг мөн харуулсан байна. Гөрөөсийг тойруулан өтгөн үүлэн хээг товойлгон харуулжээ. 13.3 см дугуй голчтой.

Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 
Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 

БИЛИГТ ГӨРӨӨСӨН ДҮРСТ МӨНГӨН ХУДАРГАНЫ ЧИМЭГЛЭЛ

Билигт гөрөөс: Мушгиа зууван хэлбэртэй суурин дээр 17.7см урттай, баруун тал нь эвдэрч гэмтсэн боловч нэг эвэрт билэгт гөрөөсийг үүлэн хээний дунд босоо зогсон, зүүн тийшээ харж буй байдлаар уран сайхан дүрсэлсэн. Эвдэрсэн хэсэгт нь сойж өргөсөн хойд хөл харагдахгүй болжээ. Хүзүүний зогдор, хүзүү, цээж, гуяны булчинг тод товойлгон үзүүлсэн. Эврийг үзүүрийн нь угалзлуулан эргүүлж, эвэрний угаас дээш долооон үетэй болохыг товойлгон үзүүлсэн. Соотон хоёр чихийг хоёр тийш солбиулсан.

Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 
Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 

ХОС ИРВЭСИЙН ДҮРСТ, ЗУУВАН ХЭЛБЭРИЙН АЛТАН ХУДАРГА ЧИМЭГЛЭЛ

17,5 см урттай, хамгийн өргөн хэсгээрээ 6,5, хэсгээрээ 5см мушгиа зууван хэлбэрийн алтан чимэглэл. Энэхүү алтан чимэглэл дээр ганц эвэртэй болон эвэргүй ирвэс толгойтой, луу хүзүүтэй, “бэрс” хэмээх хос хүчирхэг бэлгэдлийн амьтныг, биеэрээ зүүн тийш хандан зогсож буйгаар дүрслэхдээ, хоёр амьтны толгой хоеулаа эгц урагшаа харсан байдлаар товойлгон дүрсэлжээ. Доод талд нь том биетэй эвэргүй, дэлтэй бэрс гэдэг амьтан, дээд талд нь эвэртэй жижиг биетэй бэрс гэдэг амьтанг тус тус дүрслэн, таван дэлбээтэй, дугуй цэцэг, зургаан дэлбээтэй навчин хэлбэрийн цэцэгнүүдээр тойруулан чимэглэсэн. Уг хоёр хос амьтан болон дэлбээлж буй цэцэгнүүдийг оюу, мана төрлийн чулуун шигтгээ хийн чимэглэсэн байна. Ийнхүү эвэртэй эвэргүй хос амьтан дүрсэлсэн нь энэхүү хоёр амьтан, эр эм хос амьтан гэсэн санааг маш тодорхой харуулж байна. Эвэртэй амьтан нь эм хүйсний амьтан бөгөөд биеэр арай бага, эвэр нь гурван үетэй байна. Дэлтэй амьтан нь эр амьтан болж буй бөгөөд биеэр арай том байна. 

Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 
Хүннүгийн үе (МЭӨ 206-МЭӨ 220) 

https://linktr.ee/b3rsnft

post image